留学生募集 Япон Хэлний Боловсролын Тояма Олон Улсын Сургууль

Тояма Олон Улсын сургуулийн нүүр хуудсанд тавтай морилно уу.
Тояма муж нь Япон улсдаа хамгийн цөөн байгалийн гамшиг, гэмт хэрэг гардаг газар бөгөөд үнэ өртөг нь хямд, оршин суугчид нь эелдэг найрсаг байдаг. Энэ нь тайван амгалан суралцах орчинг бий болгож байна гэсэн үг юм.

Япон Хэлний Боловсролын Тояма Олон Улсын Сургууль

Гадаад оюутнуудын элсэлт

* Өргөдөл гаргахаасаа өмнө бидэнтэй холбогдоорой.

Бүртгүүлэх нөхцөл

· 12 р анги төгссөн байх, эсвэл сүүлийн 3 жилийн дотор сургууль төгссөн байх шаардлагатай.
· Сурах хүсэлтэй мөн цааш үргэлжлүүлэн их сургуульд орох тодорхой зорилготой байх.
· Сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа бэлдсэн байх, батлан даагчтай байх.
- Япон хэлний түвшин тогтоох J-тест, NAT-тeстний хамгийн доод түвшин /Н 5 /-д тэнцсэн байх
- Хууль, дүрэм журмыг сахин биелүүлж амьдрах чадвартай байх
- Бие даан амьдрах чадвартай байх
- Дадлагажигч, гэрээт ажилтны визийг сурах виз рүү солих боломжгүй.

Шаардлагатай бичиг баримт

Оюутны бэлдэх зүйлс
・ Элсэх өргөдөл (зурагтай )
・ Анкет (зурагтай)
Иргэний үнэмлэхний 6 ширхэг зураг (сүүлийн 3 сарын доторх 3 х 4 см.
Ар талд нь овог, нэр, төрсөн он сар өдрөө бичнэ үү)
- Сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ эсвэл дипломын эх хувь
 (хэрэв та сургуульд сурч байгаа бол суралцаж байгаа тодорхойлолт)
- Япон хэлний шалгалтанд тэнцсэн гэрчилгээ
- Ажил, цалингийн тодорхойлолт (ажил хийдэг бол)
- Гадаад паспортын хуулбар (хэрэв танд байгаа бол)

Батлан даагч юу юу бэлдэх вэ?

А: Тухайн хүн төлбөрөө хийхдээ
・ Банкны үлдэгдлийн тодорхойлолт. (сургалтын зардал, амьжиргааны зардал, Японы иен эсвэл АНУ-ын доллар хангалттай мөнгөн дүн байх)
 ・ Ажлын газар болон цалингийн тодорхойлолт, орлогын нотолгоо
 ・ Сүүлийн 3 жилийн орлого, заррлага, хадгаламжийн хуулга

Б: Гадаадад мөнгө шилжүүлэхдээ
・ Зардлын төлбөрийн тайлан (бидний явуулсан маягтыг бөглөөд гарын үсгээ зурсан байх)
 Төрөл садангийн лавлагаа
 ・Банкны үлдэгдлийн хуулга. (Япон иен эсвэл ам.доллар сургуулийн зардал, амьжиргааны зардлыг хангахуйц хангалттай хэмжээтэй байх)
 ・ Орлогын тодорхойлолт・
 Сүүлийн 3 жилийн орлого болон хадгаламжийн -хуулга

В: Японд байгаа хүнээр батлан даалгуулах үед

 ・ Зардлын төлбөрийн маягт (бидний явуулсан маягтыг бөглөөд гарын үсгээ зурсан байх) 
 ・ Төлбөр төлөгчийн татвар төлсөн дэвтэрийн хуулбар (жилийн орлогын хэмжээг тодорхойлох)
 ・ Оршин суугчийн тодорхойлолт (гэр бүлийн бүх гишүүдийн нэрс оруулж бичих)
 ・ Төрөл садангийн лавлагаа

Анхаарах бичиг баримт

 - Өөрийн баримт бичгийг тодорхой тэмдэглэж бөглөх
 - Илгээж байгаа баримт бичиг сүүлийн 3 сарын дотор байх
 - Бичиг баримт дутуу, буруу, хуурамч байж болохгүй. Хэрвээ танд эдгээрийн аль нэг нь байгаа бол та элсэх боломжгүй болно.
 ・ Баримт бичгийг буцаах боломжгүй.
  Хэрэв танд дипломын эх хувийг буцааж өгөх шаардлагатай бол урьдчилж бидэнд мэдэгдээрэй.
 ・ Япон хэлнээс өөр хэл дээр бичигдсэн бол орчуулга хийлгэнэ үү.

Сургуульд элсүүлэх үе шат

・ Эхлээд бүртгэл явагдана
 (4-р сарын оюутнуудыг өмнөх оны 9-р сарын үед, 10-р сарын оюутнуудыг энэ оны 4-р сарын үед элсүүлнэ)
   ↓
・ Шаардлагатай баримт бичгийг элсэлтийн хураамж болох 22.000 иений хамт сургууль руу илгээнэ.
   ↓
・Японы гадаадын иргэн харьяатаас зөвшөөрлийн бичиг гарна. (4-р сарын оюутнуудын зөвшөөрөл 3 сарын эхээр харин 10-р сарын оюутнуудын зөвшөөрөл 9-р сарын эхээр гардаг)
   ↓
・ Сургалтын төлбөрийг нэг жилийн хугацаанд төлнө.
   ↓
・ Танд элсэлтийн бичиг өгнө.
   ↓
・ Танай оронд байгаа Японы Элчин Сайдын Яам эсвэл Консулын
газраас виз авна.
   ↓
・ Сургуульдаа ирэх

Сургалтын хөтөлбөр

Төгсөгчдийн амжилтын түвшин 2021 оны 3-р сард төгссөн оюутны байдал.

2021 оны 6-р сарын 21
Төгсөгчдийн статус (2021 оны 3-р сараас хойших төгсөгчид)
1. Төгсөгчдийн тоо: Нийт 22
2. Хичээл
① Анги дэвшсэн: 20 оюутан
Гол чиглэлүүд: Тояма Бизнес, Мэдээлэл Судлалын Коллеж / International Travel Hotel Bridal
Мэргэжлийн сургууль Чиба Мода Бизнесийн Мэргэжлийн Сургууль, Анабуки Техникийн Коллеж
EAST WEST Гадаад Хэлний Коллеж / Бусад
② Ажилд орсон: 2 хүн
3. CEFR A2 буюу түүнээс дээш дүнтэй тэнцсэн: 21 хүн
① JLPT шалгалтын N2 түвшинд: 2 хүн N3 түвшинд: 13 хүн
② Япон хэлний бусад шалгалтанд тэнцсэн: 6 хүн

Copyright (C) 2019 All Rights Reserved.

▲ ページの先頭に戻る