Түгээмэл асуултууд Япон Хэлний Боловсролын Тояма Олон Улсын Сургууль

Тояма Олон Улсын сургуулийн нүүр хуудсанд тавтай морилно уу.
Тояма муж нь Япон улсдаа хамгийн цөөн байгалийн гамшиг, гэмт хэрэг гардаг газар бөгөөд үнэ өртөг нь хямд, оршин суугчид нь эелдэг найрсаг байдаг. Энэ нь тайван амгалан суралцах орчинг бий болгож байна гэсэн үг юм.

Япон Хэлний Боловсролын Тояма Олон Улсын Сургууль

Түгээмэл асуултууд

Японд батлан даагч болон батлан даах мөнгө хэрэгтэй юу?

Аль нь ч хэрэггүй.

Эрүүл мэнд болон ослын даатгал хэрэгтэй юу?

Япон улсад очсоны дараа хотын захиргааны байранд " Үндэсний Эрүүл Мэндийн Даатгал" -аа хийлгээрэй. Энэ нь сард 1500 орчим иен юм.
Сургуульдаа олон улсын оюутны даатгал хийлгэх ( Эрүүл мэндийн даатгал нь сургалтын төлбөрт багтдаг).
Энэхүү хоёр даатгал нь ихэнх өвчин, осол гэмтлийг хамардаг. (Шүдний эмчилгээ гэх мэт зарим зүйлийг оруулаагүй болно)

Түр хугацаагаар нутаг буцаж болох уу?

Хавар, зун, өвлийн амралтын үеэр, бас өвчин зовлон, ар гэрийн гачигдал зэрэг онцгой тохиолдолд болно.
Багштайгаа заавал зөвлөлдөөрэй.

Цагийн ажил хийх боломжтой юу?

Та долоо хоногт 28-н цаг (урт амралтын үеэр өдөрт 8-н цаг) байж болно.
Гэхдээ хийж болохгүй ажил бас байдаг тул багштайгаа эхлээд заавал зөвлөлдөөрэй.

Оюутны дотуур байртай юу?

Манай сургуульд оюутны дотуур байр байхгүй хэдий ч хүсэлт гаргасан хүмүүст амины орон сууц танилцуулах боломжтой.

Үргэлжлүүлэн сургуульд суралцах боломжтой юу?

Үндэсний Их Сургуулиуд (Тоямагийн Их Сургууль, Каназавагийн Их Сургууль, Гифугийн Их Сургууль гэх мэт)
Хувийн их дээд сургуулиуд (Тоямагийн Их Сургууль, Такаока Хууль Зүйн Их Сургууль, Вако Их Сургууль, Фүкүй Технологийн Дээд Сургууль гэх мэт)
言語 语言 언어 LANGUAGE
Facebook

Copyright (C) 2019 All Rights Reserved.

▲ ページの先頭に戻る